Холбоо барих
Утас:
7700-8877
Цахим шуудан:
info@usashop.mn
Хаяг:
ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт
Цагийн хуваарь:
10:00 - 21:00
Бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй.
©2012-2024 он.
Аспен Технологи ХХК.
Холбоо барих
Утас:
7700-8877
Цахим шуудан:
info@usashop.mn
Хаяг:
ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт
Цагийн хуваарь:
10:00 - 21:00
Бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй.
©2012-2024 он.
Аспен Технологи ХХК.

Компанийн танилцуулга

Компанийн нэр:

Аспен технологи ХХК

Бидний эрхэм зорилго:

Монгол ахан дүүсдээ технологийн шийдлээр дэлхийн стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Америкийн Нэгдсэн Улсаас хямд шуурхай хүргэдэг хэрэглэгч төвтэй, хялбар, итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хэрэглэх сайн үйлчилгээг бий болгоход оршино.

Аспен технологи ХХК нь тээвэр, худалдаа технологийн компани юм. Бид өөрсдийн бүтээсэн Usashop.mn системээр танд Amazon.com eBay.com Walmart.com -оос шууд захиалга хийх болон дэлхийн шилдэг 110+ брэндийн дэлгүүр мөн өөрийн хүссэн бараагаа линкээр нь захиалан авах боломжийг олгож байна.

Бид сүүлийн 12 жил тасралтгүй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2022 оноос эхлэн системээ бүрэн шинэчилж rebranding хийж илүү дэвшилтэд технологи дээр суурилсан, илүү сайн боломж агуулсан үйлчилгээг хүргэж эхлээд байна. Таны бараа захиалгыг Америкаас - Монголд гарт тань хүргэх бүх процессыг гардан хийдэг ба тээвэр худалдааны эрсдэлээ 100 хариуцдаг.

Манай компани 2 хэсгийн багаас бүрддэг ба тал хэсэг нь АНУ-д суурин амьдарч, яг энэ бизнестээ бүтэн цагаар анхаарлаа хандуулдаг. Бид Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид байдаг. Эндээ бид ачаа хүлээн авах шалгах, савлах, тээвэрлэх, өөрсдийн дистрибьютер төвтэй ба бид захиалагч нарынхаа захиалга бүрийг хүлээн авч шалгаж тээвэрт гаргадгаараа онцлогтой. Захиалга худалдан авалт хийгдэхээс тээвэрт гарах хүртэлх хувь хүн, албан байгууллагын захиалга бүрийн АНУ доторх тээврийг нарын хянаж хэрвээ бараа хугацаандаа хүргэгдэхгүй удах болон тээврийн замдаа алга болох гэх мэт бүхий л асуудлыг хянаж шийдвэрлэж байдаг. Мөн захиалгын бараагаа авсны дараа ч гэсэн үйлдвэрийн гэмтэлтэй холбоотой бүхий л асуудал дээр үнэгүй тусламж үзүүлдэг. Жишээ нь iPhone захиалж автал бараанд үйлдвэрийн гэмтэл илэрвэл бид АНУ-д татан авч Apple дээр нь авч очин засуулж, солиулж танд буцаан илгээх гэх мэт яг л таны гэр бүлийн гишүүн мэт сэтгэл гарган асуудлыг шийдэж өгдөг. Usashop.mn 24/7 customer support-тэй гэж хэлэхэд буруудахгүй, учир нь таныг Монголд унтаж байхад АНУ-д бид ажиллаж байдаг бөгөөд захиалгын хэсэгтээ ямар ч үед зурвас бичихэд бид удалгүй хариу өгдөг.

1
Та Amazon, eBay, Walmart, мөн дурын барааг линкээр эсвэл манай дээр байгаа 100+ брэнд дэлгүүрээс шууд сонголтоо хийж захиалга үүсгэнэ.
2
Бид таны захиалгыг хүлээн авч захиалгын мэдээлэл зөв эсэхт хяналт тавиад баталгаажуулж бараа худалдан авалт хийнэ.
3
Америкт манай агуулахад ирсэн таны захиалгын барааг нарийн шалгаж зөв байвал баглаж савлан Монголруу илгээнэ.
4
Таны захиалга 7-14 хоногт Монголд газардана. Бид хүлээн авч, шалгаж, таны гарт хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно.
5
Захиалгаа хүргэлтээр гэртээ, эсвэл манай түгээлтийн төвөөс авах боломжтой. Ердөө ингээд л хүссэн бараагаа Америкаас авах боломжтой юм шүү дээ 😊

Бидний энэ бүх үйлчилгээг хийж байгаа үндсэн хүсэл бол Монгол ахан дүүс маань ямар ч цаг үед захиалсан бараандаа санаа зовохгүйгээр хамгийн чанартай барааг хямд үнээр авдаг байх тэр супер үйлчилгээг бий болгоход оршиж байгаа юм. Энэ үйлчилгээ бүрэн төгс болох хүртэл бид бүхий л сурсан эрдэм мэдлэг чадвар хүч бололцоогоо дайчлан ажиллах болно.