Бүртгүүлэх

USASHOP.mn, JAPANSHOP.mn сайт руу нэг хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ.

Та аль нэг дээр нь хэрэглэгчийн эрхтэй бол дахин бүртгүүлэх шаардлагагүй, тус эрхээрээ хоёуланд нь нэвтэрч Америк болон Японоос бараа захиалах боломжтой.

Албан байгуулагын нэрээ оруулна уу?
Албан байгуулагын дугаараа оруулна уу?
Овогоо оруулна уу.
Нэрээ оруулна уу.
Регистрийн дугаар оруулна уу.
Улсын кодоо оруулна уу.
Утасны дугаар оруулна уу.
Email хаяг оруулна уу.
Нууц үг оруулна уу.
Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрнө үү.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Аспен Технологи” ХХКомпанийн “usashop.mn” сайтын үзүүлж байгаа аливаа үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулж буй эрх зүйн баримт бичиг юм.

ТА ДАРААХ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ ҮҮСГЭСНЭЭР ДООРХИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ.

Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан огноо: 2023/09/10

Нэг. Ерөнхий нөхцөл

  1. Үйлчилгээний нөхцөл нь "Аспен Технологи" ХХК компани /цаашид Үйлчилгээ үзүүлэгч гэнэ/-ийн  болон түүний www.usashop.mn  сайтын хэрэглэгч үйлчлүүлэгчдийн /цаашид хэрэглэгч гэнэ/ хоорондох үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.
  2. Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, “Usashop.mn” сайтад бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  3. Хэрэглэгч  үйлчилгээний нөхцөлтэй бүрэн уншиж танилцаагүй нь энэхүү баримт бичигт заасан үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд аливаа маргаантай асуудал гарсан тохиолдолд үйлчилгээний нөхцөлийн хүрээнд шийднэ.
  4. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Аспен Технологи" ХХК компаниар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн бүх төрлийн захиалга, тээвэрлэлтэнд хамааралтай болно.
  5. “Usashop.mn” сайт нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдсан “Аспен Технологи” ХХКомпанийн өмч юм.
  6. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Хоер. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх үүрэг

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь системийг ашиглах явцад хийж буй хэрэглэгчийн үйлдэл бүрийн түүхийг хадгалах байдлаар мэдээллийг авна.
  2. Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийг системд нэвтрэх, ашиглах үед дараах мэдээллийг автоматаар авна. Үүнд:
    1. Нэвтрэх нэр, нууц үг
    2. Хандсан төхөөрөмжийн мэдээлэл
    3. Күүки ба ижил төстэй хянах технологиуд
  3. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.
  4. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй.
  5. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ.
  6. Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.
  7. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
  8. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл авахыг сануулна.
  9. Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлийг дангаар өөрчлөн, шинэчлэх эрхтэй.
  10. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хийсэн бараа захиалгыг худалдан авч АНУ-гаас Монгол улсын хооронд тээвэрлэж, хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлхи бүх үйлчилгээг үзүүлнэ.
  11. Хэрэглэгчээс бараа захиалгын хүсэлт хүлээн авч үнийн санал баталгаажиж, урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш 24-48 цагийн дотор бараа худалдан авалтыг гүйцэтгэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл, бараа бүтээгдэхүүн дууссан, худалдан авалт хийх боломжгүй бол хэрэглэгчийн өгсөн хувийн мэдээллийн дагуу имэйл, утасаар холбогдож нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй.
  12. Хэрэглэгчээс илгээсэн линк дээрхи бараа нь хэрэглэгчийн илгээсэн линкээс өөр линк дээр хямд үнэтэй, барааны үзүүлэлт чанар ижилхэн байвал үйлчилгээ үзүүлэгч нь тухайн хямд үнэ дээр үндэслэн үнийн санал илгээж болно.
  13. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн захиалсан барааг Монгол улсруу тээвэрт гарахаас өмнө нягталж шалгах, тоо ширхэг, бүрэн бүтэн байдлын шалгалт хийхийн тулд шаардлагтай гэж үзвэл хайрцаг баглаа боодлыг онгойлгох эрхтэй. Захиалсан бараа дутуу болон өөр ирэх тохиолдолд *Үйлчилгээ үзүүлэгч тал* хариуцлага хүлээнэ.
  14. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн ачаа, бараа бүтээгдэхүүнийг тээвэрт гаргаснаас хойш заагдсан хугацаанд (Агаарын тээвэр ажлын 7-10 хоног, Далайн тээвэр ажлын 45-70 хоног) Монгол улсад хүргэх үүрэгтэй. (Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан зэрэгээс үүдэн гарсан хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд энэхүү үүрэг хариуцлага хамаарахгүй болно.)
  15. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийг ачаа барааны байршлын мэдээлэл түүнтэй холбоотой бусад мэдээллээр хангах үүрэгтэй.

Гурав. Хэрэглэгч талын эрх үүрэг

  1. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр түүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
  2. Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
  3. Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
  4. Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  5. Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
  6. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй.
  7. Хэрэглэгч нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа захиалга хийхдээ Үйлчилгээ үзүүлэгчийн вэб хуудсаар дамжуулан захиалга хийж үнийн санал авж урьдчилгаа төлбөрийг төлсөн тохиолдолд худалдан авалт хийгдэх бөгөөд бүтээгдэхүүний мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгчийн вэб хуудсаар өгсөн шаардлагын дагуу барааны өнгө, размер, тоо ширхэгийг бичих, өөрийн холбогдох мэдээлийг үнэн зөв бүртгүүлэх үүрэгтэй.
  8. Хэрэглэгч нь бараа захиалгын үнийн санал хүлээн авсанаас 24-48 цагийн дотор үнийн санал дээрхи урьдчилгаа төлбөрийг төлөх үүрэгтэй.
  9. Хэрэглэгч нь тээвэрлэхийг хориглосноос бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-гаас Монгол улсруу захиалан авах эрхтэй.
  10. Хэрэглэгч нь ачаа, барааныхаа мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч талаас асуух болон вэб сайтаар дамжуулан авах эрхтэй.
  11. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгч талаас захиалсан бараа Монголд ирсэн талаар бүртгэлтэй утас болон имэйл хаягаар мэдэгдэл авснаас ажлын 7 хоногт багтаан захиалгаа авж үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.
  12. Хэрэглэгчийн утас унтраалттай, имэйлээ шалгаагүй зэрэг нь мэдэгдэлийг хүлээн аваагүй гэж үзэх шалтгаан болохгүй бөгөөд хэрэв хэрэглэгч тухайн барааг мэдэгдэл хүргүүлснээс хойш 1 сарын хугацаанд ирж аваагүй, хадгалахтай холбогдсон зардлыг төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч захиалсан барааг худалдах эсхүл буцаах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш 7 хоногийн дараа тухайн барааг худалдах эсхүл Америкийн нэгдсэн улсруу буцааж үүнтэй холбогдон гарсан бүхий л зардал буюу хохиролоо барагдуулах эрхтэй. (Америкийн нэгдсэн улсруу бараа буцаах тээврийн хөлс 1кг тутамд 23 доллар байна.)

Дөрөв. Ачааны төлбөр тооцоо

  1. Үйлчилгээ үзүүлэгч талаас бараа захиалгын үнийн саналыг Хэрэглэгчид илгээх үед бараа захиалгын нийт үнийн дүн болон урьдчилгаа төлбөр зэргийг хавсаргасан байх бөгөөд хүлээн авсан баталгаат үнийн санал дээрхи үнэ нь бараа захиалагын эцсийн үнэ байна.
  2. Ану-аас бараа захиалгын нийт үнийн дүнд доорхи зүйлс орсон байна. Үүнд:
    • Барааны үндсэн үнийн дүн
    • Америкийн Худалдааны татвар /6%/
    • Тухайн барааны АНУ дотор Үйлчилгээ үзүүлэгчийн байранд хүргэгдэх тээврийн зардал 
    • Америк улсаас Монгол улсруу тээвэрлэгдэх зардал
    • Үйлчилгээний хөлс
  3. Урьдчилгаа төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчийн сайтаар болон гар утасны апп болон бэлнээр хийх боломжтой.

Тав. Гаалийн татвар

  1. Хэрэглэгч та дараах тохиолдолд гаалийн татварын чөлөөлөлтөд орно. Үүнд:
    • 1 ижил төрлийн бараанаас 2-оос илүүгүй тоогоор захиалах
    • Хилээр нэвтрүүлэхийг хориглоогүй байх
    • Барааны дүн, тээврийн зардлын нийлбэр дүн 5,500,000 төгрөгөөс бага байх. /зөөврийн компьютерийн хувьд 16,500,000 төгрөг хүртэл байж болно./
  2. Хэрэглэгчийн нийт төлсөн төлбөр 5,500,000 төгрөгөөс их /зөөврийн компьютерийн хувьд 16,500,000 төгрөгөөс их/ байх, нэг ижил төрлийн бараанаас 2-с дээш тоогоор захиалах үед гаалийн татвар ногдуулах тул энэ тохиолдолд хэрэглэгч гаалийн баталгаат агуулахаас өөрийн биеэр очин бараагаа авах ба үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах материалуудаар хангах үүрэгтэй.
  3. Зарим тохиолдолд Улс хоорондын шуудан илгээмжийг Монголын гаалийн газраас гаалийн татвар ногдуулах зорилгогүйгээр улс хоорондын шуудан илгээмжүүдээс санамсаргүй байдлаар сонгон хяналт, шалгалт явуулдаг. Энэ тохиолдолд хэрэглэгч гаалийн баталгаат агуулахаас өөрийн биеэр очин бараагаа авах ба үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах материалаар хангана
  4. Ачаа барааг гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байх хугацаанд хуримтлагдсан хадгалалтын төлбөрийг хэрэглэгч төлөх үүрэгтэй.
  5. Хэрэглэгч гааль дээр саатсан барааг авахаас өмнө захиалгын үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.

Зургаа. Хариуцлага

  1. Хэрэглэгч өөрийн захиалах гэж буй барааны судалгааг өөрөө хийж, захиалсан бараагаа ирэх үед үлдэгдэл төлбөрийг хийж бараагаа авах үүрэгтэй
  2. Барааг хүлээн авах үед тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл учирсан нь тогтоогдвол Хэрэглэгчийн төлсөн төлбөрийг 100% буцаан олгоно.
  3. Захиалгын барааг санал болгосон хугацаанд тээвэрлэн хүргэх бөгөөд аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааг хоцроосон тохиолдолд үйлчилгээний төлбөрийг хасаж үлдэгдэл төлбөрийг хэрэглэгчээс авна.
  4. Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүний чанар Аспен технологи ХХК-тай хамааралгүй АНУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул захиалгын чанар бусад үзүүлэлтүүдэд Аспен технологи ХХК хариуцлага хүлээхгүй.
  5. Бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцах үүрэгтэй. (Тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн баталгааны дотор асуудалд үүсвэл usashop.mn зүгээс тусламж үзүүлнэ)
  6. Линкээр бараа захиалж байгаа үед дэлгүүрийн найдвартай байдалд Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс зөвлөмж өгөх бөгөөд хэрэв хэрэглэгч өөрийн хүсэлтээр аливаа баталгаагүй дэлгүүрээс барааг захиалан авсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс хариуцлага хүлээхгүй
  7. Захиалсан бараанаас огт өөр бараа ирэх, барааны өнгө, размер буруу байхаас бусад тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй. (Бараа бүрэн бүтэн тохиолдолд)
  8. Ачаа дамжин өнгөрөх улс орнуудад гарсан тээвэрлэлтийн саатал аливаа байгалын гамшиг зэргээс үүдсэн тээврийн саатал, түүнээс үүдсэн хугацаа хоцролтын асуудалд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд үүнээс бусад тээвэрлэлтийн явцад захиалсан бараанд аливаа гэмтэл эвдрэл хохирол учирсан бол Хэрэглэгчийн хийсэн төлбөрийг буцаан олгоно.
  9. Монгол улсын гааль дээрхи шалгалтын улмаас задарсан бараа бүтээгдэхүүний лац түүнчлэн задаргаа орсоноос үүдсэн аливаа асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд захиалсан бараа бүрэн бүтэн байгаа тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй. (үйлдвэрийн лац нь гаалийн шалгалтанд задарснаас үүдсэн аливаа маргаанд)
  10. Хэрэв Үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан авсан барааны үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацааны дотор аливаа үйлдвэрийн гэмтэл илэрсэн тохиолдолд Америкийн Нэгдсэн Улсруу илгээх болон эргэн ирэх тээврийн зардалыг хэрэглэгч төлж бусад талын туслалцаа буюу үйлдвэртэй холбогдох барааг илгээх засварлуулах зэрэг дээр Үйлчилгээ үзүүлэгч талаас тусламж үзүүлнэ.
  11. Үйлчилгээ үзүүлэгч зүгээс аливаа захиалгын бараанд баталгаа олгохгүй бөгөөд үйлчилгээ үзүүлэгч нь дамжин тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа болно. (Захиалан авч буй бараанд үйлдвэрлэгчийн баталгаа дагалддаг бөгөөд энэ тухай мэдээллийг хэрэглэгч өөрөө шалгах үүрэгтэй)
  12. Захиалгын барааг хэрэглэгчид олгох үед бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад Үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.

Долоо. Хориотой болон тусгай зөвшөөрөлтэй бараа

Монгол улсын гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалага хийхгүй.

Тухайлбал:

  • Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
  • Хортон ургамал, амьтан;
  • Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
  • Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
  • Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
  • Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйлс

Найм. Асуудал маргаан шийдвэрлэх

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн санал гомдлыг 77008877 утсаар мөн info@usashop.mn имэйл хаягаар хүлээн авч шийдвэрлэнэ.
  2. Тээвэрлэлтийн явцад дамжин өнгөрч буй орнуудад тохиолдсон байгалын гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, дайн байлдаан, Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан тогтоол, хориг, захирамж зэрэгээс үүдэн гарсан тээврийн үйл ажиллагааны тасалдал, хугацааны өөрчлөлт, эрсдэлүүд гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
  3. Үйлчилгээ үзүүлэгч тал өөрийн эрх үүргээ зөрчсөн, хэрэглэгч талд хүндрэл учруулсан бол хөнгөлөлт урамшуулал үзүүлж маргааныг шийдвэрлэж болно.
  4. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч тал нь хэрэглэгчийн эрхийг цуцлах, цаашид үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.
  5. Үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг талууд зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба тохиролцоонд эс хүрвэл талууд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ

Ес. Facebook болон Google Дата

  1. Таны Facebook болон Google дата зөвхөн манай вэбсайт руу нэвтрэхэд ашиглагдана.
  2. Та өөрийн Facebook болон Google нэвтрэх мэдээллийг Миний Аккаунт хэсгээс устгах боломжтой. Мөн info@usashop.mn хаягаар холбогдож устгуулах хүсэлт гаргаж болно.